Friday, April 3, 2009

Ц.Элбэгдоржийн мєрийн хєтєлбєр

Монголын ард тvмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерєнхийлєгчид Vндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх vvргийн хvрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерєнхийлєгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн тєлєє буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чєлєє, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

Ерєнхийлєгчийн хувьд хуулиар тогтоосон хийх ёстой ажлуудыг сонгуулийн мєрийн хєтєлбєрт тоочихыг урьтал болгосонгvй. Мєн Монгол улсын Ерєнхийлєгч нь тєрийн Тэргvvн, Зэвсэгт хvчний Ерєнхий командлагч, Vндэсний Аюулгvй байдлын Зєвлєлийн даргын хувьд хийх ажил нь хуулиар тодорхой заагдсан байдаг. Харин Ерєнхийлєгчийн бодлого, vйл ажиллагаанд vгvйлэгдсээр байгаа зарим чухал чиглэлийг товч томъёолохыг хичээлээ. Хэрэв Монгол Улсын Ерєнхийлєгчийг сонгох сонгуульд албан ёсоор оролцох боломж надад олдвол би хєтєлбєртєє нийт сонгогч, ард иргэдийнхээ саналыг тусгаж ажил хэрэгчээр биелvvлэх болно.

Монгол Улсын Ерєнхийлєгчид Ардчилсан Намаас нэрээ дэвшvvлэх хvсэлтээ илэрхийлж байгаагийн хувьд зохих хууль, дvрэм, журамд заасныг баримтлан дараах 5 чиглэлээр Та бvхэнд Мєрийн хєтєлбєрєє толилуулж байна.

Нэг: Шударга ёсыг тогтоогч Ерєнхийлєгч байна
Байдал ямар байна? Монголд шударга ёс алга. Албан тушаалтанд хууль vйлчлэхгvй байна. Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хvн амын 10 хvрэхгvй хувьд тєвлєрч байна.

Хvнд суртал, авлига хэрээс хэтэрлээ. Захиргааны зардал єслєє. Бий болж байгаа тєгрєг тутмын талыг тєрийн хvнд суртал залгисаар байна. Хєгжлийн ижил тvвшинтэй орнуудаас манай тєсєвт зардал дунджаар 2 дахин єндєр байна.

Зvй бусаар хєлжигсєд, тvшмэдvvдийн дураар дургилт, хариуцлагагvй байдал зах замбараагаа алдлаа. Хvний эрхийн зєрчил газар авлаа. Хvнийг хvн гэж vзэхээ байлаа.

Яах ёстой вэ? Ерєнхийлєгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргvvн зэргийн vvргээ гэж vзнэ. Тєр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгvй. Иргэддээ vйлчилдэг тусалдаг байх ёстой. Иргэдээ бууддаг тєр биш, иргэдээ дээдэлдэг, энэрдэг тєр Монгол оронд хэрэгтэй байна.

Авлигалтай тууштай тэмцэнэ. Авлига арилахгvй бол хєгжил ирэхгvй. Орлого нэмэгдэхгvй. Улс орны амьдрал дээшлэхгvй, єрсєлдєх чадвар єсєхгvй. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг заавал тєлvvлдэг болно. Тєрєєс тэрбумтнууд тєрдєг явдлыг таслан зогсооно. Авлигачдын нурууг бєхийлгєж, ард тvмнийхээ нурууг тэнийлгэх цаг болсон.

Дарга нарыг хууль биелvvлдэг болгоно. Хууль биелvvлж ажиллаж амьдрах нь нэр тєрийн хэрэг болох ёстой. Иргэдэд энэрэнгvй, албан тушаалтанд чанга хуулийн орчин бvрдvvлнэ. Хэрэг маргааныг хvндрэл чирэгдэлгvй шийддэг болно. Жирийн иргэдийг гэмтэн зэмтэн, єєрсдийгєє хууль цааз гэж хардаг хєлдvv, ноён сэтгэлгээг єєрчилнє. Ардаа алагчилдаггvй хууль шvvхийн тогтолцоог дэмжинэ.

Аливаа хууль тогтоомж нь тєрийг бус хvнийг хамгаалахад зориулагдах ёстой. Тєрийн тєвлєрсєн чиг vvргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжvvлэх ажлыг санаачилж хvнд суртлын зардал дарамтыг хєнгєлєх бодлогыг тууштай дэмжинэ. Эрх зvйн болон улс тєрийн иж бvрэн шинэтгэлийг эрх чєлєє, ардчиллын vнэт зvйлс, vзэл санаанд нийцvvлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.

Хоёр: Орон нутгийн хєгжлийг дэмжигч Ерєнхийлєгч байна

Байдал ямар байна? Монголд орон нутгийн бодлого бvрэн хаягдаад удаж байна. Тэнд иргэд нь эрхгvй, байгаль нь сvйдсэн, тєр захиргааны байгууллага нь асуудал шийдэх чадамжгvй хэвээр байна. Орон нутагт улс тєрийн эрх алга, эдийн засгийн эрх алга. Хєрєнгє санхvvгийн эрх алга. Тэдгээр эрхvvд дээшээ заасан сум мэт тєвлєрсєн байна.

Тєвлєрлийг дээрээс нь сааруулах гэж олон жил оролдлоо. Улам тєвлєрєєд байна. Эрхийн шилжилт явагдсангvй. Орон нутаг, Монгол улс бvхэлдээ хєгжих эс хєгжихийн заагт байна.
Яах ёстой вэ? Хуулиар орон нутгаас булааж авсан эрхийг, хуулиар орон нутагт нь буцааж олгоно. Орон нутагт улс тєрийн, эдийн засгийн болон хєрєнгє санхvvгийн эрхийг шилжvvлэхийг дэмжинэ. Иргэд нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй байх ёстой.

Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдvvлнэ. Шаардлагатай тєсвийн татаасыг бvхлээр нь, зарим татварын хувь хэмжээг тєрлєєр нь орон нутагт шилжvvлнэ. Тэнд хєгжлєє тєлєвлєх, тvvнийг санхvvжvvлэх эх vvсвэрээ олох боломжийг чєлєєтэй болгоно. Аж ахуйн нэгжийн бvртгэл, vйл ажиллагааны хяналтыг анхан шатанд шилжvvлнэ.

Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бvтээх санал санаачлагыг vргэлж дэмжинэ. “Монголдоо vйлдвэрлэв” санаачлагыг ажил хэрэг болгоно. Монголдоо vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн худалдаж авахад иргэддээ хєнгєлєлт vзvvлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ биш сайн бvтээгдэхvvн экспортолдог улс болох ёстой.

Орон нутагт хийх хєрєнгє оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бvрийг єєрийн давуу талаа ашиглаж хєгжихєд нь дэмжлэг vзvvлнэ. Монгол хvн хаана ч амьдарч байсан ялгаагvй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцvv оролцдог, шаардлагатай vйлчилгээг ялгаа зааггvй авч чаддаг байх ёстой.

Улсын нийслэлд утааны, хєдєєд цєлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Орон нутгийн эрх, хєгжлийн асуудал гэдэгт зєвхєн аймаг сум, хот тосгоны тєдийгvй, Улаанбаатар хотын дvvрэг, хороо, хэсгийг, тэнд оршин суугч нийт иргэдийг хамруулж ойлгоно.

Гурав.Ард тvмэнтэйгээ амь нэгтэй Ерєнхийлєгч байна

Байдал ямар байна? Ихэнх хvмvvсийн амьдрал тартагтаа тулж байна. Ажилгvйдэл єслєє. Ажил олдохгvй байна. Ядуурал хавтгайрлаа. Ядуу єрхийн тоо эрс єслєє. Єдєр ирэх тутам айл гэрийн амьдрал туйлдаж, юмны vнэ єсєж байна. Тэр тусмаа эхчvvд эмэгтэйчvvдийн vvрэх ачаа улам хvндэрлээ.

Хvмvvс айдастай байна. Vнэн vг хэлж, хариуцлага шаардвал ад vзэгдэж байна. Эрх мэдэлтнvvдийн эрх мэдлээ хамгаалах, тvvнийгээ хадгалах, vргэлжлvvлэх гэсэн улайрал нийгмийн эрvvл эд эс бvхнийг сvйтгэж байна. Хvнд суртал, ядуурал, хариуцлагагvй байдлаас vvдсэн хямрал айл бvрийн амьдралд дарамт болж байна.

Тєрийн бодлого оновчгvй, хvнд єгєєж муутай байна. Хvн ардын ихэнх нь тєрийн хараа, бодлогоос мартагдсан хаягдсан байдалтай байна. Монгол улсын иргэдийн аюулгvй байдалд олон талын хор хєнєєл учирсаар байна. Иргэдийн хэрэглэж байгаа хvнс, эмийн бvтээгдэхvvнээс авахуулаад иргэдийн аюулгvй, эрvvл орчинд ажиллаж амьдрах бусад олон эрх бvдvvлгээр зєрчигдєж байна. Зарим нь бvр гамшгийн байдалд оржээ. Бид ийм байдлаар удаан явж болохгvй.

Яах ёстой вэ? Аливаа асуудлыг шийдэхэд ард тvмнийхээ талд орно. Ард тvмнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна. Шударга vнэний дуу хоолой болно. Зовж зvдэрч байгаа иргэддээ илvvтэй тусална. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог болно. Монгол хvн эрхээ ч шударгаар эдэлдэг, vvргээ ч шударгаар биелvvлдэг байх ёстой.

Монголын тєр Монгол хvнээ vнэлэх цаг болсон. Монгол хvний эрх, эрх чєлєєт байдлыг дээдлэх цаг ирсэн. Хvн нэг бvрийг эрvvл байж боловсролоо дээшлvvлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Тєрийг хvний тєлєє ажилладаг болгоно. Хvн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чєлєєлнє.

Хvн гэр бvлдээ ая тухтай, сэтгэл хангалуун, элэг бvтэн амьдрах ёстой. Гэр бvлийн аливаа хvчирхийллийг vл тэвчих зорилт тавьж ажиллана. Эхчvvд, эмэгтэйчvvдийн зєрчигдєж байгаа эрхийг нэн тэргvvнд хамгаална. Эмэгтэйчvvдийн гэр бvл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бvх талаар бэхжvvлнэ. Алдарт эхийн одонгийн болзлыг зєєлрvлж, мєнгийг нэмэгдvvлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хvvхдээ энэрсэн, ирээдvйг нь баталгаажуулсан бодлого явуулна.

Баян Монголын иргэд баян амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой. Иргэддээ улс тєрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бvрэн олгохын тєлєє ажиллана. Бvтээлч, санаачлагатай хэсгийнхээ хийсэн бvтээсэн, єнгєтэй єєдтэй бvхнийг цєлмєдєг иргэдээсээ баян тєр байж болохгvй. Бас нийтийн баялгийг сорогч улсаасаа баян Ерєнхийлєгч байж таарахгvй. Баялгийг эзэмшигч нь, бvтээгч нь, тvvний vр шимийг хvртэгч нь ард тvмэн байх ёстой.

Иргэддээ баялгаасаа хувь хvртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Єєрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа єєд татах, хєрєнгєжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж єгнє. Ингэснээр тєрийн бодлого, vйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Иргэдийн эрхийн агуулга нэмэгдэнэ. Бvтээж бий болгох боломж нь тэлнэ. Монгол хvний vнэ цэн улам єснє.

Монгол хvний аюулгvй байдлыг Монгол улсын аюулгvй байдал гэж vзнэ. Эрvvл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын тєсвєєс зарцуулж байгаа хєрєнгийг урьдах жилээс нь хорогдуулахгvй, харин єсгєж vр дvнтэй тєвєвлєдєг байхад анхаарч ажиллана. Монгол хvний эрvvл, аюулгvй амьдрах эрхэд харш тийм байж болох vзэгдэл бvрийг судалж, засаж залруулах бодлого, vйл ажиллагааг тууштай явуулна. Энэ чиглэлийн эрх зvйн vндсийг бvрдvvлэхэд Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг идэвхтэй чиглvvлж ажиллана.

Дєрєв. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжvvлэгч Ерєнхийлєгч байна

Байдал ямар байна? Хаа сайгvй байгаль сvйдэж байна. Монголын хvн амын 40-єєс илvv хувь нь угаарын нєхцєлд амьдардаг боллоо. Газар нутгийн гуравны хоёроос илvv нь цєлжилтєд нэрвэгдлээ. Сvvлийн 10 жилд 8 мянга гаруй гол горхи, булаг шанд бvрэн ширгэж устсан мэдээ байна.

Хvний амьдрах орчин улам муудаж байна. Байгальтай хvйтэн цэвдэг харьцах дайралтууд саарахгvй байна. Байгаль орчинтой холбоотой тvгшvvртэй мэдээнvvд зєвхєн Монголын биш дэлхий нийтийн асуудал боллоо. Монгол орны цєлжилт, хуурайшилт, шар шороон шуурга, Нийслэл хотын утаа бохирдолтын асуудал орчин цагийн гамшгуудын нэгэнд зvй ёсоор тооцогдож байна. Байгаль орчинд ээлтэй, vр дvнтэй бодлого, vйл ажиллагаа vгvйлэгдсээр байна.

Яах ёстой вэ? Монгол газрын vзэсгэлэн, цэвэр дагшин байгаль, уул ус, ой билчээр, говь тал бол Монгол орны нэрийн хуудас. Унаган байгалиа сэргээж хойч vедээ євлvvлэн vлдээхийг Монгол тєрийн, монгол хvн бvрийн уламжлалт, язгуур бодлого гэж vзнэ.

Монгол нутгаа дэлхийд унаган тєрхєє хамгийн сайн хадгалж vлдсэн байгалийн єв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжvvлдэг орон болгоно.
Байгаль орчны шалгуурыг нэгдvгээрт тавьж, байгальд халтай, нєхєн сэргээх баталгаа байхгvй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай тєсєл хєтєлбєрєєс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа vйл ажиллагааг хатуу цээрлvvлэх хуулийн vйлчлэлийг бодитой хэрэгжvvлнэ.

Байгалийг нєхєн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай тєсєл хєтєлбєрvvдийг дэмжинэ.

Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерєнхийлєгч байна

Байдал ямар байна? Монгол улсын гадаад бодлого нь аль ч засгийн vед харьцангуй тогтвортой, уламжлалт шинж чанараа хадгалж ирсэн. Ардчиллын жилvvдэд шинэ, бахархам, утга агуулгаар бас баяжсан. Гэвч ардчилал, эрх чєлєєнийхєє тєлєє хийсэн монголчуудын тvvхэн сонголт бvрэн vнэлэгдэж, vр шимээ бvрэн єгч чадахгvй байна.

Шинэ сонголтоо хэрэгжvvлэх гэж монгол хvн бvр зvйрлэшгvй их саад бэрхшээлийг даван туулж хоёр арваныг дамжуулан чадах чинээгээрээ зvтгэж байна. Монголын ард тvмний энэ зориг тєгєлдєр хичээл зvтгэл хилийн чанадад ч, хилийн дотор ч зохих тvвшинд хvлээн зєвшєєрєгдєж эрчимтэй хамтын ажиллагаа, улс орны хєгжил дэвшлийн баталгаа болж хараахан чадаагvй байна.

Монгол улс сvvлийн жилvvдэд ардчилалтай ч юм шиг, ардчилалгvй ч юм шиг явж ирлээ. Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Монголын эрх баригчид хvлээн зєвшєєрдєг ч юм шиг, эс зєвшєєрдєг ч юм шиг ойлгомжгvй байдал vргэлжилсээр хорин жилийн нvvр vзлээ.
Ардчиллын ололт, эс ололт нь зєвхєн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нvvрний халхавч тєдий зvйл байх ёсгvй. Юуны тvрvvн бий болгосон ардчилалынхаа ололт амжилтыг Монгол улсын иргэд мэдэрдэг, тvvний vр шимийг бодит байдлаар хvртдэг байх ёстой.

Яах ёстой вэ? Монголыг ардчилсан улс мєн гэдгийг хаана ч орчуулгагvй ойлгодог мэддэг болох ёстой. Ардчиллаар олсон монголчуудын ололт бол хvн тєрєлхтний vнэт зvйлсэд зvй ёсоор багтдаг vнэтэй чухал бvтээгдэхvvн юм. Монголын ардчиллыг дэлхийн сонорт хvргэх ёстой. Vнэлvvлэх ёстой. Монгол улс бол иргэд нь эрх чєлєєтэй, тєр нь нээлттэй, найрсаг гадаад бодлоготой орон.

Би зєвхєн Монголыг албан тушаалтны хувьд тєлєєлсєн Ерєнхийлєгч биш ардчилал эрх чєлєєнийхєє тєлєє, бvрэн эрхт, бие даасан байдлынхаа тєлєє Монголын ард тvмний хийсэн тvvхэн сонголтыг амжилт ололттой нь, алдаа сургамжтай нь тєлєєлдєг Ерєнхийлєгч байх болно. Монголыг хvн тєрєлхтний хєгжил дэвшилд хамаатай, єєрийн гэсэн єнгє тєрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн vйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын тєлєє чадах бvхнээ хийх болно.

Монгол бол бие даах чадвартай, боловсролтой, эрх чєлєєнд дуртай хvний нєєцтэй орон. Мєн байршлын болон байгалийн их нєєцтэй улс. Дээр нь сvvлийн хорин жил ардчилал, эрх чєлєєний нийтлэг vнэлэмжид суурилсан бvс нутагтаа євєрмєц, арвин туршлагатай бас тийм нєєцтэй орон. Монгол улс олон улс, бvс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхvvгийн, хєдєє аж ахуй, байгалийн гаралтай зарим бvтээгдэхvvний, дэд бvтцийн гээд олон тєрлийн бодлого тодорхойлоход єєрийн байр суурьтай, нэр нєлєєтэй оролцох боломжтой орон.

Эдгээр нєєц боломж бол Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гvvрийг барьж босгоход хvрэлцээтэй тvvхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын vндэсний эрх ашигт нийцнэ. Vvнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерєнхийлєгчийн бас нэг тvvхэн vvрэг юм. Энэ vvргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжvvлэх болно.

Мєрийн хєтєлбєрийнхєє товчийг Та бvхэнд танилцууллаа. Ерєнхийлєгчийн албыг би сандал суудал гэхээс илvvтэй миний vvрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ардчиллын жилvvдэд гарсан амжилт ололтыг бусадтай хуваалцах гэж би зvтгэхгvй. Харин алдаа завхрал байдал бол тvvнийх нь тєлєє хариуцлага хvлээх хvн нь би єєрийгєє мєнєєс мєн гэж vздэг.

Єчигдєр бид алдсан байж болно. Маргааш бид алдаагаа давтаж болохгvй. Бид єнгєрснийг залруулж чадахгvй ч ирээдvйнхээ тєлєє хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдгийг би ажил гэж ойлгодог. Ачаа гэж ойлгодог. Сургамж гэж ойлгодог. Хэцvvг сєрж єєрийн бие, нэр тєрийг бусдын тєлєє золиослох vvрэг гэж ойлгодог. Хийх ёстой ажлаа гvйцээж хийх даалгавар гэж ойлгодог.

Єнєєгийн бид хойч vедээ сайхан амьдрал, хєгжилтэй орон хvлээлгэж єгєх vvрэгтэй. Бид эх орныхоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй ажлыг нь хийх ёстой. Би эх орондоо хэрэгтэй цагт нь зvтгэдэг идэвхтэй иргэн байхыг эрмэлзэж ирсэн. Би эх орондоо хэрэгтэй цагт нь тусалдаг Ерєнхийлєгч байх болно. Би Монгол хvнд хэрэгтэй цагт нь тусалдаг Монгол улсын Ерєнхиийлєгч байх болно.

Би дээр хєтєлбєртєє тусгасан таван чиглэлийг єнєєдєр миний эх оронд хэрэгтэй, миний ард тvмэнд хэрэгтэй, миний хийх ёстой ажил гэж ойлгосон. Хvмvvс надад “Шударга ёс алдагдлаа” гэж хэлсэн. “Орон нутгийн бодлого хаягдлаа” гэж хэлсэн. “Ард тvмэнтэйгээ амь нэгтэй бай” гэж учирласан. “Байгаль орчин сvйдлээ шvv” гэж захисан. “Ардчиллын vр шим хаана байна, тvмэнд ойлгуулаач” гэж бичсэн. Би хийх ажлаа ард тvмэндээ чихээ нааж явж олж авсан.
Ардчилсан Ерєнхийлєгч бол албан тушаалын єєрчлєлт гэхээс илvvтэй дvрмийн єєрчлєлт гэж надад ойлгогддог. Хууль дvрэм єєрчлєгдсєнєєр нийгэм єєрчлєгддєг. Хvний тєлєє хуультай болж байж л хvнд суртлыг хална, хvний тєлєє нийгэм бий болно. Иймээс ардчилсан Ерєнхийлєгч бол єшєє авагч байж болохгvй. Єєрчлєлтийг хуулийн хvрээнд, ард тvмний эрх ашигт нийцvvлж хийх учиртай. Ардчилсан Ерєнхийлєгч бол ардчилал, эрх чєлєєг тордогч байх ёстой. Ахуй амьдралаа єєд нь татах гэж оролдож байгаа сая сая ажилсаг гарыг додомдон дэмжигч байх ёстой.

Аливаа сонгууль бол хvнтэй хийх єрсєлдєєн гэхээс илvvтэй асуудалтай хийх єрсєлдєєн. Єнєєдєр бидэнд авлигалыг арилгах єрсєлдєєн хэрэгтэй байна. Ядуурлыг тvvх болгох сонголт хэрэгтэй байна. Монгол хvн бvрт шударга амьдрахад нь, сайхан амьдрахад нь туслах сонгууль хэрэгтэй байна. Энэ удаагийн Ерєнхийлєгчийн сонгууль бол нэг Монгол нєгєєгєє ялах сонгууль биш. Нийт Монголчуудын ялалт амжилтын, хєгжил цэцэглэлтийн тєлєєх сонгууль болох ёстой. Энэ бvс нутагт vлгэр жишээ vзvvлэхvйц сонгууль болох ёстой.

Эцсийн эцэст Ерєнхийлєгчийн ажил бол тухайн хvний чин хvсэл, vнэлэмжээс их хамаардаг. Надад Монгол Улсыг ардчилсан замаар хєгжvvлэх чин хvсэл байна. Тєрийг бvх шатанд нь хvний тєлєє vйлчлvvлэх чин хvсэл байна. Мєн Ерєнхийлєгчийн бас нэг чухал хариуцлага бол улс орныг зєв замд хєтлєгч, чиглvvлэгчийн vvрэг юм. Улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралыг зєв зvгт чиглvvлж, сайн vйлс рvv хєтєлбєл улс гvрэн хєгжинє, ард иргэдийн амьдрал ч дээшилнэ. Би улс орноо зєв замд, ардчилсан замд, хєгжил дэвшилд хєтєлсєн Ерєнхийлєгч байх болно. Эх орны маань дуудлага ч ийм байна. Би хичээж ажилланаа.

Сайн vйлс дэлгэрэх болтугай.
2009.04.02.

Thursday, February 19, 2009